Үзсэн: 69

Сургалтад хамрагдлаа

Дүүргийн Засаг даргын А/731 дүгээр захирамжийн дагуу  цэргийн дүйцүүлэх алба хаагчдын гүйцэтгэх үүргийн мэдлэг, дадлагыг гүнзгийрүүлэх шатны мэдлэг, дадлага олгох сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд дүүрэг дэх Онцгой байдлын Гал унтраах аврах 10 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулж явагдлаа.

Дүйцүүлэх алба хаагчид хичээлийн хөтөлбөр, хуваарийн дагуу батлан хамгаалах хууль тогтоомж, цэргийн дүрэм, биеийн тамирын бэлтгэл, сэтгэл зүйн бэлтгэл, үй олноор хөнөөх болон хөнөөлийн хэрэгслээс хамгаалах үеийн арга хэмжээг төлөвлөн зохион байгуулах, нийслэлийн бүтээн байгуулалт, гамшиг ослын төрлүүд тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, аврах ажлын үндэс зэрэг хичээлүүдийг онол,  дадлагаар зохион байгууллаа.

Сургалтын төгсөлтийн арга хэмжээнд  дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Ж.Даваарагчаа, Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа Я.Жаргалсайхан, Гал унтраах аврах 10 дугаар ангийн захирагч хурандаа Б.Оргодол нар сургалтад хамрагдсан бүрэлдэхүүнд баяр хүргэж, сургалтын хөтөлбөр хангасан батламжийг гардуулан өглөө.

Leave a Reply

  • Facebook