Үзсэн: 407

ӨНӨӨДӨР ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

Өнөөдөр буюу 12 дугаар сарын 3-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиож байна. НҮБ-аас 1981 онд анх энэ өдрийг Олон Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгосноос хойш дэлхий даяар энэ өдрийг тэмдэглэсээр иржээ.

Чингэлтэй дүүрэг нь 158014 хүн амтай. Дүүргийн Статистикийн хэлтсийн албан ёсны мэдээгээр хөгжлийн бэрхшээлтэй нийт 3988 иргэн байгаагийн 526 нь хүүхэд байна.

Энэ өдөр дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс хөгжлийн бэрхшээлтэй зарим иргэдийнхээ гэрээр орж, ахуй амьдралтай нь танилцан, нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх журмын дагуу 5 иргэнд гэр, мөнгөн тусламж олгож, 10 иргэнд Засаг даргын гарын бэлэг гардуулсан байна.

Мөн Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрхийн үндэсний төвтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулсан “Танд хүргэе” хууль, эрх зүйн гарын авлагыг хэвлүүлж, иргэдийн хүртээл болголоо.

.

Leave a Reply

  • Facebook