Үзсэн: 179

СУУГАА ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН БАГ ТҮРҮҮЛЛЭЭ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас суугаа волейболын шилжин явах цомын анхдугаар тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд нийслэлийн 5 дүүргийн баг оролцож, ур чадвар авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Тэмцээний аваргын алтан медалийг Чингэлтэй дүүргийн баг тамирчид хүртлээ. Мөн тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Чингэлтэй дүүргийн н.Баярхүү тодорсон байна. Тэмцээний 2 дугаар байрыг Баянзүрх, 3 дугаар байрыг Хан-Уул дүүргийн багууд эзэлжээ.

 

Leave a Reply

  • Facebook