Үзсэн: 410

ДҮҮРГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2018 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАГДЛАА

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр буюу 12 дугаар сарын 4-ний өдөр дүүргийн Хурлын танхимд боллоо. Энэ удаагийн хуралдаанаар  Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтын хэрэгжилтийг дүгнэх,  2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах асуудлыг тус тус хэлэлцэн батлав.

Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтын хэрэгжилт,  2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг тус тус танилцуулж, хурлын хороодын дарга нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал, дүгнэлтээ танилцууллаа.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” гэж дүгнээд, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэн баталлаа.

Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Жаргалтай амьдрал-нийгмийн хөгжил, Жаргалтай ирээдүй-эдийн засгийн хөгжил, Жишиг төлөвлөлт-дэд бүтцийн хөгжил, Жаргалтай орчин-ногоон хөгжил, Жаргалтай иргэн-нутгийн удирдлагын хөгжил гэсэн  5 бүлэг, 64 зорилтын хүрээнд 141 үйл ажиллагааг  хэрэгжүүлэхээр тусгасан байна.

Үндсэн чиглэл батлагдсантай холбогдуулан дүүргийн харьяа байгууллагуудын үйл ажиллагааг дээрх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд чиглүүлэх, түүний үр дүн, биелэлтийг бүтэн жилээр гаргаж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахыг үүрэг болгов.

 

 

Leave a Reply

  • Facebook