Үзсэн: 88

ХОРООДЫН НИЙГМИЙН АЖИЛТНУУД “НҮДЭЭ НЭЭ” АЯНД НЭГДЛЭЭ

Дүүргийн 25 жилийн ойн хүрээнд хороодын нийгмийн ажилтнуудаас санаачлан хийж хэрэгжүүлж байгаа 25 бүтээлч ажлын хүрээнд “ЛАНТУУН ДОХИО” Төрийн бус байгууллагын удирдлагуудтай ажил хэрэгч уулзалтыг зохион байгуулж, цаашид хамтран ажиллахаар “НҮДЭЭ НЭЭ” аянд нэгдлээ.

Уулзалтад “ЛАНТУУН ДОХИО” төрийн бус байгууллагын менежер М.Номинзаяа, хорооны нийгмийн ажилтнуудын төлөөлөл оролцлоо.

Хамтын ажиллагааны хүрээнд “Ид шидийн орон” цэцэрлэг, хамгаалах байр нээгдэж байгаатай холбогдуулан хүнд нөхцөлд байгаа хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллах, “Ид шидийн уут” аянг хороо бүрт өрнүүлэх, “Хүүхэд хамгаалал ба  хүн худалдаалах гэмт хэрэг” сэдвээр хороо бүрт сургалт зохион байгуулах гэх зэрэг ажлуудыг цаашид хамтран хэрэгжүүлэхээр санал солилцсон байна.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook