Үзсэн: 67

“ХӨДӨЛМӨР-АМЖИЛТЫН ГАРАА” УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас санаачлан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төр захиргааны болон хувийн хэвшлийн байгууллагууд, ажил олгогчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор “Хөдөлмөр-Амжилтын гараа” ажил олгогчдын уулзалт, зөвлөгөөнийг 12 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Өнөөдөр буюу 12 дугаар сарын 5-ны өдөр “Хөдөлмөр-Амжилтын гараа” ажил олгогчдын уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан боллоо. Хуралдааныг ажлын хэсгийн дарга, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн удирдаж, уулзалт, зөвлөгөөний зохион байгуулалт, хамрах хүрээ, хөтөлбөр, хэлэлцүүлэх илтгэлүүдийн талаар санал солилцлоо.

Зөвлөгөөний хүрээнд жижиг зээлийн арга хэмжээ болон ажил олгогчийг дэмжих арга хэмжээний талаар мэдээлэл өгөх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрт хамрагдсан иргэдийн хийсэн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргах, ажил олгогчдоос нээлттэй ажлын байрны захиалгыг бүртгэх, ажил олоход хүндрэлтэй иргэдийг ажлын байранд зуучлах зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм байна.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook