Үзсэн: 47

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  12 дугаар сарын 5-ны өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврыг танилцуулан, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө. Нийслэлийн болон дүүргийн өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлж, үр дүнг сар бүрийн 5-ны дотор тайлагнаж ажиллах, Засаг даргын 2017 оны 11 сарын 30-ний өдрийн А318 дугаар захирамжийн дагуу Төр засгийн бодлого шийдвэрийг сурталчлах, нийслэлээс хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээний явц, үр дүнгийн талаар иргэд олон нийтэд мэдээлэл өгч, иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг холбогдох байгууллага албан тушаалтанд уламжлан, хорооны үйл ажиллагааг сайжруулах зорилтын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнууд хороодод ажиллах болсонтой холбогдуулж, хоёр талыг холбож, хамтран ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэст үүрэг болголоо.

Нутгийн захиргааны байгууллагаас 2017 онд дэвшүүлсэн бодлого зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, дүүргийн Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсан заалтын биелэлт, жилийн болон улирлын төлөвлөгөөний хэрэгжилт, сэтгэл ханамжийн судалгааны тайланг 12 дугаар сарын 8-ны өдрийн дотор, Тамгын газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах саналыг 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус тус албан бичгээр болон, цахим шуудангаар ирүүлэх, дүүргийн хэмжээнд агаар, хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд дулаалгын аяныг эрчимжүүлэх чиглэлд иргэдэд дулаалга, цахилгаан халаагуурын ач холбогдлыг сурталчлан, танин мэдүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг даалгавар өглөө.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас санаачлан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төр захиргааны болон хувийн хэвшлийн байгууллагууд, ажил олгогчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 12 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулах “Хөдөлмөр-Амжилтын гараа” ажил олгогчдын уулзалт, зөвлөгөөнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг идэвхтэй оролцуулахыг Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн хэлтэс албадын дарга нарт үүрэг болголоо.

Агаар, хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлж буй дулаалгын аянд нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг идэвхтэй оролцуулах, энэ чиглэлд сургалт, сурталчилгааны ажлуудыг шат дараалалтай зохион байгуулахыг Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол даалгалаа.

Түүнчлэн байгууллагын албан хэрэг хөтлөлтийн баримт бичиг боловсруулалт, бүртгэл, шилжүүлэг, шийдвэрлэлтийн мэдээг Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж танилцуулж, зөрчил дутагдлыг даруй арилгах талаар болон Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг энэ сарын 15-ны өдрийн дотор Хөгжлийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтэст ирүүлэхийг хэлтэс, албадын дарга нарт үүрэг болголоо.

 

Leave a Reply

  • Facebook