Үзсэн: 52

ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай зөвлөгөөн 12 дугаар сарын 5-ны өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж, цаг үеийн асуудлаар үүрэг даалгаврууд өгч, мэдээлэл хийлээ.

Өмнөх шуурхайгаар өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг хороо хариуцсан мэргэжилтэн Н.Доржпүрэв танилцууллаа. Дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг” хамтран 1-19 дүгээр хороодын 177 хэсгийн ахлагч нарт гамшгаас хамгаалах мэдлэг, сургалт, дадлага хийх “Аюулгүй хороо” нэгдсэн арга хэмжээг Нийслэлийн иргэдийн гамшгаас хамгаалах сургалтын төвд 11 дүгээр сарын 9-ний өдөр зохион байгуулсан байна.  Мал, амьтны халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг дүүргийн 17, 19 дүгээр хороодын мал бүхий 38 өрхөд хүргэж, малыг бүрэн вакцинд хамруулжээ. Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд цас, мөсний цэвэрлэгээнд аж ахуйн нэгж, албан байгууллагууд болон иргэдийг идэвхтэй оролцуулах ажлыг хороод зохион байгуулан ажиллаж байна.

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дөрөвдүгээр хуралдаанаар Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтын хэрэгжилтийг “Бүрэн хангалттай” гэж дүгнэн,  2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэн баталсантай холбогдуулж хорооны 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, зорилгоо иргэдтэйгээ хэлэлцэн боловсруулах, Нутгийн захиргааны байгууллагаас 2017 онд дэвшүүлсэн бодлого зорилгын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, дүүргийн Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгагдсан заалтын биелэлт, жилийн болон улирлын төлөвлөгөөний хэрэгжилт, сэтгэл ханамжийн судалгааны тайланг 12 дугаар сарын 8-ны өдрийн дотор, Тамгын газрын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах саналыг 12 дугаар сарын 12-ны өдрийн дотор тус тус албан бичгээр болон, цахим шуудангаар ирүүлэх албан хэрэг хөтлөлтийн баримт бичиг боловсруулалт, бүртгэл, шилжүүлэг, шийдвэрлэлт зэрэг нийтлэг дутагдлыг арилгах тал дээр анхаарч, зөрчил дутагдлыг даруй арилгах, цаашид хариуцлагатай ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 сарын 30-ний өдрийн А318 дугаар захирамжийн дагуу Төр засгийн бодлого шийдвэрийг сурталчлах, нийслэлээс хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээний явц, үр дүнгийн талаар иргэд олон нийтэд мэдээлэл өгч, иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг холбогдох байгууллага албан тушаалтанд уламжлан, хорооны үйл ажиллагааг сайжруулах зорилтын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнууд хороодод ажиллах болсонтой холбогдуулж, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс хамтран ажиллахыг даалгалаа.

Түүнчлэн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн дарга А.Сэрээтэр хороодын зорилтот бүлгийн иргэдэд төрөөс үзүүлж буй нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламж үйлчилгээний талаар мэдээлэл хийлээ.

Leave a Reply

  • Facebook