Үзсэн: 178

“СЭЛБЭ ДЭД ТӨВ”-Д БАРИГДАХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, ЗАМ БОЛОН ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦИЙН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Монгол Улсын “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай” хууль, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/194 дүгээр захирамж, Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зээлийн 1 дүгээр үе шатанд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Сэлбэ дэд төв”-д баригдах барилга байгууламж, зам болон инженерийн дэд бүтцийн газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэх ажлыг дүүргийн 14, 18 дугаар хороодын нутаг дэвсгэрт хэрхэн зохион байгуулах талаар уулзалт ярилцлагыг зохион байгууллаа.

Энэхүү уулзалтад Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн Төслийн зохицуулагч Д.Мөнхжаргал, Нүүлгэн шилжүүлэлтийн мэргэжилтэн Г.Болормаа, ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, Газрын албаны дарга Ж.Мөнх-Эрдэнэ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Ганчимэг, 14 дүгээр хорооны Засаг дарга Л.Ариунтуяа, 18 дугаар хорооны Засаг дарга Б.Насанбат нар оролцлоо.

Leave a Reply

  • Facebook