Үзсэн: 108

БНСУ-ЫН БУСАН ХОТЫН БУСАНЖИН ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Солонгос улсын Бусан хотын Бусанжин дүүргийн Эрүүл мэнд, аялал жуулчлал хариуцсан дарга Ли Юүн Жинийг 12 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр талын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан санал солилцсон юм. Мөн боловсрол, соёл урлагийн салбарт хамтран ажиллах хүрээнд сурагч солилцоо, сурагчдын урлагийн тоглолт, спортын нөхөрсөг тэмцээн зэргийг зохион байгуулах тухай хэлэлцлээ.

Бусанжин дүүргийн Эрүүл мэнд, аялал жуулчлал хариуцсан дарга Ли Юүн Жин эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд, боловсрол, соёлын салбарт хамтран ажиллах талаар Бусанжин дүүргийн удирдлагуудад албан ёсоор уламжлана гэдгийг онцоллоо.

Leave a Reply

  • Facebook