Үзсэн: 173

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ АЯН”-Д НЭГДЛЭЭ

“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг  жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд дэлхийн 180 гаруй улс оронд нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.

Чингэлтэй дүүргийн хувьд дүүргийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/377 дугаар захирамжаар дүүргийн Жендэрийн салбар хороог байгуулан ажиллаж байна. Энэ жил “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жендэрийн Үндэсний хорооны ажлын алба, Юнитерра хөтөлбөртэй хамтран салбар, орон нутгийн төрийн албан хаагчдыг чадваржуулах сургалтыг 70 гаруй албан хаагчдад зохион байгуулсан.

Хүчирхийллийн Эсрэг Үндэсний төвтэй хамтран “Хүрч очих үйлчилгээ” буюу алслагдсан гэр хороололд амьдарч буй иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх зорилгоор дүүргийн 18 дугаар хорооны 60 гаруй иргэдэд зөвлөгөө мэдээллийг өгч, хорооны Хамтарсан багтай хамтран хүндэрсэн 3 кейс дээр ажилласан. Өнөөдрийн хувьд Засаг даргын Тамгын газрын 70 гаруй ажилтан, албан хаагчид “Цагаан тууз” зүүж, “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д нэгдэж байгаагаа илэрхийллээ.

Монгол Улс 1998 оноос тус аянд нэгдсэн бөгөөд энэ жилийн хувьд “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” уриан дор энэхүү аяныг тэмдэглэж байгаа юм байна.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

 

Leave a Reply

  • Facebook