Үзсэн: 213

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БРЭНДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Монголын Үндэсний Брэндийн зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Батгэрэлийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлж, цаашид “Чингэлтэй дүүргийн Брэнд”-ийн зөвлөлийг байгуулахаар санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.

Мөн үеэр Монголын Үндэсний Брэндийн зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Батгэрэл үндэсний брэндийн тухай ерөнхий ойлголт, улс төр, эдийн засаг, нийгмийн ач холбогдол, үнэ цэнийн талаар мэдээлэл хийсэн юм. Уулзалтад дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж болон ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар оролцлоо.

 

Leave a Reply

  • Facebook