Үзсэн: 190

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдааныг зөвлөлийн дарга, дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн удирдан явуулж, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө.

Хуралдаанаар нийтийн эзэмшлийн зам талбайд авто зам болон явган хүний замын орц, гарцыг таглан зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэдийн асуудал, дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Цог” ХХК-ийн цэнгээний газар, зочид буудал, караокенуудын үйл ажиллагаанд иргэдээс ирсэн гомдлын дагуу шалгалт хийсэн Ажлын хэсгийн дүгнэлтийг тус тус хэлэлцлээ.

Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй түлээ, нүүрс худалдаалж буй иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийхээр боллоо.  Мөн “Цог” ХХК-ийн зөрчил нь баримтаар нотлогдсон тул буудал, караокенуудын үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх үүрэг даалгавар өглөө.

ЗДТГ-ЫН ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook