Үзсэн: 147

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙД ТҮЛЭЭ, НҮҮРС ЗАРУУЛАХГҮЙ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс баталсан удирдамжийн дагуу авто зам дагуу болон нийтийн эзэмшлийн зам, талбай дээрээс зөвшөөрөлгүй түлээ, нүүрсний худалдаа хийж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явууллаа.

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газрын алба, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн тасаг, 7,10,12,16,17,18 дугаар хороодын Засаг даргын Ажлын албатай хамтран  шалгалтыг явуулж, зөрчилтэй 22 иргэнд албан ёсны мэдэгдэл хүргүүлж, өөрсдийн хашаа болон зориулалтын цэгээс худалдан борлуулах шаардлага тавин ажиллаж байна.

Мөн зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж буй иргэд болон 10,12,13,18 дугаар хороодод үйл ажиллагаа эрхэлж буй шаардлага хангасан түлээ, нүүрсний цэгүүдийн эзэдтэй уулзалт зохион байгуулж, холбогдох хууль тогтоомжийг танилцуулан, цэгээр үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй иргэдийн санал хүсэлтийг авч   зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

ЗДТГ-ЫН ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

Leave a Reply

  • Facebook