Үзсэн: 56

ДҮҮРГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧИД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг 12 дугаар сарын 7-ны өдөр Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Их хурлын Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, ХХААХҮ-ийн яам хамтран зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт 21 аймаг 9 дүүргийн 800 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд үүнд Чингэлтэй дүүргийн үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуй нэгжийн 30 гаруй төлөөлөл оролцлоо

2007 онд батлагдсан Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийг улс орны нийгэм, эдийн засгийн байдлаас шалтгаалж  зайлшгүй өөрчлөх, шинэчлэн найруулах шаардлага гарсан юм.  Хууль шинэчлэгдэн батлагдсанаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг  ангиллын дагуу оновчтой хуваарилж, бичлээс жижиг, жижгээс дунд, дундаас томоохон үйлдвэр, үйлчилгээ эрхлэлт рүү шилжих боломж бүрдэх юм бүрдэнэ.

Цаашлаад эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөж импортыг орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжих үүд хаалга нээгдэж, татвар төлөгчдийн тоо, ажлын байр нэмэгдэж, эдийн засгийн  хөгжилд дэвшил гарч, улсын төсөвт тодорхой хэмжээний өсөлт гарах эерэг нөлөө үзүүлнэ гэж  хууль санаачлагчид үзэж байна.

Хэлэлцүүлгийн дараа хөдөө орон нутгаас ирсэн үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөллийг салбарын яамтай хамтран дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг “Говь Хангай” ХХК-ийн буйдангийн үйлдвэр, “Чиглэл” ХХК-ийн нийтийн хоолны тоног төхөөрөмжийн үйлдвэр, “Тод оймс” ХХК-ийн  үйлдвэрүүдтэй танилцуулах ажлыг зохион байгууллаа.

ХҮНС, ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

Leave a Reply

  • Facebook