быстрый займ на карту
Үзсэн: 865

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛААР ШАГНАЛАА

Монгол Улсын Үндэсний Батлан хамгаалахын Их сургуулийн ууган тэнхимүүдийн нэг “Нийгэм, хүмүүнлэгийн тэнхим” байгуулагдсаны жил, цэргийн байгууллагын улс төрийн дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 45 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын аюулгүй байдлыг хангах нийтлэг эрх ашигт нийцсэн цэргийн болон иргэний боловсрол, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, үйлчилгээг олон улсын жишигт хүргэх , мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй тус тэнхимийн дарга, багш, ажиллагсдыг Дүүргийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”, “Хөдөлмөрийн алдар”, дүүргийн 25 жилийн ойн медалиар тус тус шагнаж урамшууллаа.

Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Цэргийн штабын дарга Ж.Даваарагчаа, Нийтлэг үйлчилгээний албаны Аж ахуйн тасгийн дарга Ж.Мягмаржав, Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер Ц.Эрдэнэбаатар нар гардуулан өгч, ажил хөдөлмөрийн амжилт хүслээ.

 

Leave a Reply

  • Facebook