быстрый займ на карту
Үзсэн: 1232

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АЛБА ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 106 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Санхүү, эдийн засгийн алба үүсэн байгуулагдсаны 106 жилийн ой, Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны баярын өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гарган үр бүтээлтэй ажиллаж буй дүүргийн төсөвт байгууллагуудын санхүү, бүртгэлийн ажилтан, албан хаагчдыг Монгол Улсын Сангийн яамны “Хүндэт тэмдэг”, “Санхүү банкны тэргүүний ажилтан”, “Хүндэт жуух бичиг”, дүүргийн ИТХ-ын “Чандмань одон”, Засаг даргын “Хүндэт тэмдэг”, “Хөдөлмөрийн алдар”, “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнаж урамшууллаа.

Шагналыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр нар гардуулан өгч, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

Leave a Reply

  • Facebook