“1000 ИРГЭНИЙ ТАЛАРХАЛЫН ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооноос “1000 иргэний талархалын өдөр” арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

9.1      9.2

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 374 жилийн ой, Олон улсын Ахмадын баярыг угтан иргэдэд төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжиж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой юм.

9.3      9.4

Энэхүү арга хэмээний үеэр Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд иргэд олон нийтэд үйл ажиллагаагаа сурталчилж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулах ажээ.

Мөн амжилттай ажилласан аж ахуйн нэгж, иргэдийг шагнаж урамшуулж, ЗДТГ-ын хэлтэс албад болон дүүргийн иргэний бүртгэл, хөдөлмөрийн хэлтсүүд үйл ажиллагаагаа сурталчилж иргэдэд мэдээлэл өглөө.

Арга хэмжээнд дүүргийн ЗДТГ, аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэг, иргэд оролцов.

9.5      9.6

9.7      9.8

Leave a Reply

  • Facebook