быстрый займ на карту
Үзсэн: 1671

“ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭ” ХХК-ИЙН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан иргэдийн ажиллаж амьдрах эрүүл аюулгүй таатай орчинг бүрдүүлэхэд эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажиллаж буй “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн хамт олныг Дүүргийн Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа.

Шагналыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн захирал Э.Ганчимэг нар гардуулан өгч, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

Дүүргийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр Я.Өлзийбаатар, С.Давхарбаяр, Ц.Тамжидмаа, Б.Цэрэнчимэг, Ц.Болорцэцэг нарын 5 ажилтан шагнагдлаа.

“Хөдөлмөрийн алдар” медалиар О.Баатарчулуун, Г.Түвшинбат, Я.Цэрэнтогтох, Б.Дамбаа, Ш.Ганбаатар нар шагнагдлаа.

Leave a Reply

  • Facebook