быстрый займ на карту
Үзсэн: 434

ПАРА ТАЕКВОНДОГИЙН ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА Х.ЭНХТУЯАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүргийн иргэн, Таеквондогийн тамирчин, Пара таеквондогийн Дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга, Дэлхийн шилдэг эмэгтэй тамирчин Хүрэлбаатарын Энхтуяаг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.

Португал улсын Вила Реал Санту Антониу хотноо 2017 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 6-ны өдрүүдэд зохиогдсон Дэлхийн Хөдөлмөр, хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүсийн нэгдсэн их наадмын пара таеквондогийн төрөлд  Х.Энхтуяа оролцож хүрэл медаль хүртсэн байна.

Тэрээр тэмцээн, уралдаанд оролцоход бүхий л талаар дэмжлэг туслалцаа үзүүлдэг Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын хамт олонд талархаж байгаагаа илэрхийлж байлаа.

Пара Таеквондогийн Дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга, Дэлхийн шилдэг эмэгтэй тамирчин Х.Энхтуяадаа спортын өндөр амжилт хүсье.

Leave a Reply

  • Facebook