быстрый займ на карту
Үзсэн: 898

БНСУ-ЫН ЧҮННАМ БОЛОН ПУРЁН ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат БНСУ-ын Чүннам хотын Далайн аж үйлдвэрийн газрын Үйлдвэрчний эвлэлийн хурлын дарга И Гёнг Хуайн,  Пурён хотын далайн бүтээгдэхүүний холбооны тэргүүн Чуй Юу Хан тэргүүтэй төлөөлөгчдийг 12 дугаар сарын 11-ний хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Чингэлтэй дүүрэг болон Чүннам, Пурён хот хооронд жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтад Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Тамгын газрын дарга А.Дамцагдорж, ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж нар оролцлоо.

Leave a Reply

  • Facebook