быстрый займ на карту
Үзсэн: 1297

ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН ТОГТООСНЫ ОЙД ЗОРИУЛСАН МАТЕМАТИКИЙН УЛСЫН V УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Олонлог” академи, “Олонлог” Төв сургууль, дүүргийн Боловсролын хэлтэс хамтран зохион байгуулж буй Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойд зориулсан математикийн улсын V уралдааны бүртгэл өнөөдөр буюу 12 дугаар сарын 11-ний өдөр эхэллээ.

Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойд зориулсан математикийн улсын уралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Олонлог төв сургууль хамтран сүүлийн 5 жил тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн хувьд олон улсын сурагчдын дунд зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

Уралдааны үндэсний ангилалд оролцох сурагчдын бүртгэл 12 дугаар сарын 11-15-ны хүртэл үргэлжилнэ.

Монгол сурагчид үндэсний ангиллын уралдаанаас олон улсын ангилалд оролцох эрхээ авах бөгөөд үндэсний ангилал 12 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулагдах бол олон улсын ангилал 12 дугаар сарын 22-27-ны өдрүүдэд явагдана.

Leave a Reply

  • Facebook