быстрый займ на карту
Үзсэн: 765

ЗУЛЫН 25-НЫ ИХ ДҮЙЧИН ӨДРӨӨР “ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭ” ХХК-ИЙН АЖИЛЧДАД ХАЛУУН ХООЛ УНДААР ҮЙЛЧИЛЛЭЭ

Өвлийн тэргүүн сарын 25-ны өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 12-ны Мягмар гарагт Төвд, Монголын бурханы шашны түүхэнд “Ялгуусан хоёрдугаар Бурхан”, өөрөөр “Манзушир бурхны хувилгаан”, мөн “Язгуурын гурван бурхан”-ны хувилгаан ч хэмээн алдаршсан Их Богд Зонхаба гэгээний мэндэлсэн, нирваан дүр үзүүлсэн их дүйчин өдөр тохиож байна.

Энэ өдөр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдийн лам, хуварга нар Чингэлтэй дүүргийн “Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн зам талбайн үйлчлэгч, ачигч, жолооч зэрэг 110 гаруй ажилчдад халуун хоол, аарцаар дэм болж Хийморийн сан айлтгалаа.

Leave a Reply

  • Facebook