ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АЖИЛ ОЛГОГЧДЫН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРСАН УРИАЛГА

2017 оны 12 дугаар сарын 08                                                                                                                                           Улаанбаатар хот

Энэхүү уриалгыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч өрх, хүмүүс харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор гаргав.

Нэг. Дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудад

  • Тусгайлсан ур чадвар, нарийн мэргэжил шаардахгүй шинээр бий болсон ажлын байруудад дүүргийн иргэдийг ажиллуулах, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй ажилгүй иргэдээс сонгох зарчмыг баримтлах;
  • Төрийн албан хаагчийн ёс дүрмийн хэм хэмжээг салбар бүрт мөрдөж, харилцаа ёс зүйн алдаа дутагдалгүй ажиллах, иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас төрийн байгууллага, албан тушаалтанд ирүүлсэн өргөдөл, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэж, иргэнээ хүндэлсэн жишиг үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх;
  • Төсвийн хөрөнгөөр бараа, бүтээгдэхүүний худалдан авалтыг зохион байгуулахдаа үндэсний болон дотоодын үйлдвэрлэлээ дэмжих;
  • Аливаа ажил, үйлчилгээг гүйцэтгэхдээ дүүргийн аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн бүлгийг сонгон ажиллуулах;
  • Тухайн жилд бий болсон түр болон байнгын ажлын байрны мэдээ судалгааг дүүргийн Статистикийн хэлтэст хагас, бүтэн жилээр, тайланг Засаг даргын Тамгын газарт ирүүлэх;

Хоёр. Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст

  • Ажил олгогчийг дэмжих урамшууллын тогтолцоог нээлттэй мэдээлэх, сурталчлах олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
  • Орон нутгийн байгууллага, иргэдийн туршлага, давуу талд суурилан олон улсын жишигт нийцсэн хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын аргыг “Хөдөлмөр зуучлал”-ын үйлчилгээнд нэвтрүүлэх;
  • Мэргэжил олгох, давтан бэлтгэх сургалтыг нутаг дэвсгэрийн аж ахуй нэгж, байгууллагуудтай хамтран холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулах;
  • Шинээр ажлын байр бий болгосон, дүүргийн ажилгүй иргэдийг ажлын байраар хангасан аж ахуй, нэгж байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, урамшуулах;

Гурав. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст

  • Төр засгаас татварын талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааг нээлттэй сурталчлах ажлыг тогтмол зохион байгуулж, чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчлэх;
  • Дүүргийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилладаг, шилдэг татвар төлөгч байгууллага, иргэдийг урамшуулах;

Дөрөв. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст

  • Хууль, тогтоомжийн сургалт, сурталчилгааг тогтмол зохион байгуулах, иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг нийгмийн даатгалд хамруулах олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх;
  • Нийгмийн даатгалын шимтгэл, хураамж төлөх үйлчилгээг банкны ухаалаг үйлчилгээ ашиглан төлөх ажлыг зохион байгуулах;
  • Дүүргийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилладаг шилдэг шимтгэл төлөгч, байгууллага, иргэдийг урамшуулах;

Тав. Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст

  • Мэргэжлийн хяналтын үйлчилгээг зөвлөн тусалдаг, дэмжин сурталчилдаг байх зарчимд чиглүүлэх;
  • Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтын үр дүн, ач холбогдлыг сайжруулах;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, дэмжих, урамшуулах;

Зургаа. Ажил олгогч байгууллага, аж ахуй нэгж, иргэдэд

  • Шинээр бий болж буй ажлын байрны захиалгыг дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ирүүлж, дүүргийн бүртгэлтэй ажилгүй иргэдээс сонгох зарчмыг баримтлах;
  • Татвар, нийгмийн даатгал, мэргэжлийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа, холбогдох хууль, тогтоомжуудын хэрэгжилттэй холбоотой санал хүсэлтээ солилцож, хамтран ажиллах;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиудын хэрэгжилтийг хангаж ажиллах;
  • Дүүргийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах, брэнд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажилд хувь нэмрээ оруулах;
  • Нийслэлчүүдийн тулгамдсан асуудал болсон агаар хөрсний бохирдол, утааг бууруулахад байгууллага, аж ахуй нэгж, иргэн бүр оролцож, шинэ технологи, арга зүйг нэвтрүүлж, хамтран ажиллах;
  • Орчны тохижилтыг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд санаачилгатай ажиллах, эко-дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэхэд манлайлан оролцох;

2018 оны ажил олгогчдын уулзалт, зөвлөгөөнийг 4 дүгээр улиралд зохион байгуулж, уриалгад нэгдсэн байгууллага бүр ажлын тайлан, хүрсэн үр дүнгээ хэлэлцүүлж, ажил олгогчиддоо ээлтэй бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг уриалж байна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Leave a Reply

  • Facebook