ДУЛААЛГЫН АЯНЫ ХҮРЭЭНД ХОРООДООС СОНГОГДСОН АЙЛ ӨРХҮҮДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Агаарын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоол “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 07/01, 10/14 дүгээр тогтоол “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт агаар, орчны бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээний тусгай төлөвлөгөө”, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Чингэлтэй дүүргийн Засаг даргаас “Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2017 оны А/764 тоот захирамжаар дүүргийн хэмжээнд Агаарын бохирдлыг бууруулах Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Энэ хүрээнд “Дулаалгын аян”-ыг дүүргийн хэмжээнд зохион байгуулж байгаа бөгөөд 7-19 дүгээр хороодоос тус бүр нэг өрхийг сонгон авч, сонгогдсон 13 өрхийн дулаан алдагдлыг бууруулж, нүүрсний хэрэглээг багасгах зорилгоор байшин сууцыг нь дулаалахаар болсон.

Эдгээр “Загвар өрх”-өөр сонгогдсон 13 айл өрхүүдтэй Засаг даргын Тамгын газар, хороодын Засаг дарга нар хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулах арга хэмжээг 12 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

“Загвар өрх” нь амины сууцаа дулаалахын ач холбогдол, дулаан алдагдлыг бууруулахын үр дүнгийн талаарх мэдээлэл сурталчилгааг хорооныхоо иргэд, айл өрхөд хүргэх үүрэгтэй оролцох юм.

Хамтран ажиллах гэрээ байгуулах арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, хороодын Засаг дарга нар, Ажлын албаны дарга нар болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

Leave a Reply

  • Facebook