ХОРООДЫН ХЭСГИЙН АХЛАГЧДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хороодын хэсгийн ахлагчдын 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангийн хурал 12 дугаар сарын 13-ны өдөр боллоо.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт болон Засаг даргын Тамгын газраас хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцууллаа.

Тэрээр “Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж  дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” гэж дүгнэсэн. 2017 онд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төрийн болон төрийн бус байгууллагууд, хороод, дэргэдэх хэлтэс, албад, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааны үр дүнд тавьсан зорилтдоо хүрч, зорилтын хүрээнд 5 бүлэг 121 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс 2017 оны үндсэн чиглэл 98.3 хувийн гүйцэтгэлтэйгээр хэрэгжсэн байна. Энэ үнэлэлт дүгнэлт бол Чингэлтэй дүүргийн төрийн захиргааны байгууллага, Засаг даргын Тамгын газар, Хороодын ажлын алба, Хэсгийн ахлагч нарын хамтын ажиллагааны  үр дүн юм” гэдгийг онцоллоо.

Дүүргийн 1-19 дүгээр хорооны Хэсгийн ахлагчдын зөвлөлдөх уулзалтыг улирал тутамд зохион байгуулж давхардсан тоогоор 35 удаагийн сургалт, семинарт давхардсан тоогоор 4527 хэсгийн ахлагч хамрагдсан байна. Түүнчлэн сургалт зөвлөгөөн, уулзалт өдөрлөг, спорт урлагийн арга хэмжээнд давхардсан тоогоор 63140 иргэнийг хамруулсан байна.

Нийслэлийн 2017 оны “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдаанд дүүргийн 5 дугаар хороо тэргүүн байр, 8 дугаар хороо тусгай байр, “Шилдэг хэсгийн ахлагчдын баг” шалгаруулах болзолт уралдаанд 1 дүгээр хорооны хэсгийн ахлагчдын баг тэргүүн байр, 4 дүгээр хорооны хэсгийн ахлагчдын баг тусгай байрт тус тус шалгарчээ.

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Цагдаагийн газар хамтран  зохион байгуулсан “Камержуулалтын аян” болзолт уралдаанд нийслэлийн 152 хороо, 102 СӨХ, 28 Иргэдийн бүлэг, 108 иргэн оролцсоноос дүүргийн 3 дугаар хороо тэргүүн байр, Мянгат СӨХ, Хамтын хүч Иргэдийн бүлэг, Сонор иргэдийн бүлэг 3 дугаар байр, 7, 13 дугаар хороо тусгай байрт тус тус шалгарсан байна.

Leave a Reply

  • Facebook