АМЖИЛТУУДАА БАТАТГАЛАА

Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын үйл ажиллагаанд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалаар томилогдсон ажлын хэсэг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын 2017 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг зохион байгууллаа.

Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, Засгийн газрын болон Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрүүд, Батлан хамгаалахын сайдын нийслэлийн Засаг даргатай 2017 онд хамтран ажиллах гэрээ, санамж бичиг, Нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Засаг даргын захирамж, Засаг даргын Тамгын газрын даргын тушаал, шийдвэрүүд, дүүргийн төсвийн ерөнхийлэн захирагч болон ерөнхий менежертэй байгуулсан гэрээний хэрэгжилтийг хамруулан үнэлэлт дүгнэлт өгсөн. Цэргийн штаб 2017 оны үйл ажиллагааны үр дүнгийн ерөнхий үнэлгээгээр “Бүрэн хангалттай” шалгагдлаа.

Цэргийн штаб Батлан хамгаалах яамнаас 2017 онд явуулсан “Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабыг шалгаж үнэлэх журам”-ын дагуу үйл ажиллагаанд нь хяналт шалгалтын ажлыг  зохион байгуулж “Бүрэн хангалттай” үнэлэгдснээс гадна Батлан хамгаалахын Төв архиваас 2017 онд явуулсан архив, албан хэрэг хөтлөлт, нууц хадгалалт хамгаалалтын чиглэлээр явуулсан үзлэгт мөн “Бүрэн хангалттай” шалгагдсан юм.

ЦЭРГИЙН ШТАБ

Leave a Reply

  • Facebook