НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР 2017 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЛЭЭ

Нийслэлийн Онцгой байдлын газрын 2017 оны үйл ажиллагаагаа дүгнэх тайлангийн хурал 12 дугаар сарын 13-ны өдөр боллоо.

Энэ үеэр ажил үйлсээрээ хамт олноо хошуучилсан шилдэг албан хаагчдад шагнал гардуулж өглөө. “Оны шилдэг удирдах ажилтан”-аар Нийслэлийн Онцгой байдлын газрын Санхүү үйлчилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Урантулга, “Оны шилдэг офицер”-оор Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Б.Мягмаржав, “Оны шилдэг гал сөнөөгч”-өөр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Алтаншагай нар шалгарсан байна.

Leave a Reply

  • Facebook