быстрый займ на карту
Үзсэн: 1725

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫГ ДЭМЖИГЧ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГААР ШАЛГАРЧ “АЛТАН ХАРААЦАЙ” ТЭРГҮҮН ДЭЭД ШАГНАЛЫН ЭЗЭН БОЛЛОО

Монголын Мастеруудын Биеийн Тамир, Спортын Хорооны “Алтан хараацай” тэргүүн дээд шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн ажиллагаа 12 дугаар сарын 13-ны өдөр боллоо.

Энэ удаагийн арга хэмжээнд 2017 оны Биеийн тамир, спортыг дэмжигч шилдэг байгууллагаар олон нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар шалгарч “Алтан хараацай” тэргүүн дээд шагналын эзэн боллоо.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2017 онд нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор иргэдийн дунд нийт 67 арга хэмжээ зохион байгуулж, 29484 иргэн хамруулжээ. Иргэдийн спортын 6 дугаар их наадмыг дүүргийн хэмжээнд спортын 8 төрлөөр зохион байгуулан давхардсан тоогоор 150 байгууллагын 16986 тамирчныг хамруулсан бөгөөд нийслэлийн иргэдийн спортын наадмын шигшээ тэмцээнд Чингэлтэй дүүргийн баг тамирчид түрүүлж, хошой аварга болсон юм.

Дүүргийн Засаг даргын дэргэд өсвөрийн 13 шигшээ баг хичээллүүлж, 2017 онд олон улсын нийт 15 удаагийн уралдаан тэмцээнд 260 гаруй тамирчин, багш, дасгалжуулагч нараа дэмжиж оролцуулжээ.

Хороодын ахмадуудын дунд волейбол, шатар, ширээний шагай, софт волейбол, явган аялал, хийн дасгал, ширээний теннис, гранд гольф гэсэн спортын 8 төрлөөр тэмцээн уралдаан зохион байгуулан давхардсан тоогоор 154 байгууллагын 1019 ахмад тамирчдыг оролцуулж, өсвөрийн спорт явган аяллын нээлттэй тэмцээнийг нийслэлийн хэмжээнд, Спорт бүжгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг улсын хэмжээнд тухайн спортын холбоодтой нь хамтран зохион байгуулж ажилласан байна.

 

 

 

Leave a Reply

  • Facebook