ДҮҮРГИЙН 9 ДҮГЭЭР ХОРООНЫ “ЗАГВАР ӨРХ”-ИЙН ДУЛААЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дүүргийн Засаг даргын Тамгын газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлд “Монгол базальт” ХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Дулаалгын аян”-ны хүрээнд байшин сууцны дулаалга хийлгэхээр 9 дүгээр хорооноос сонгогдсон “Загвар өрх” болох П.Мөнхдоржийн байшингийн дулаалгын ажлын явцтай танилцлаа.
Дулаалгын ажил энэ сарын 16-ны өдөр дуусах юм байна. “Загвар өрх” нь амины сууцаа дулаалахын ач холбогдол, дулаан алдагдлыг бууруулахын үр дүнгийн талаар хорооныхоо иргэд, айл өрхүүдэд сурталчилж дүүргийн төр захиргааны байгууллагатай хамтран ажиллах юм.