быстрый займ на карту
Үзсэн: 559

ДҮҮРГИЙН ТӨР, УЛААН ЗАГАЛМАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн Төр, улаан загалмайн хамтын ажиллагааны салбар зөвлөл байгуулах тухай А/720 захирамжаар Төрийн хүмүүнлэгийн үйл ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Төр, улаан загалмайн хамтын ажиллагааны салбар зөвлөлийг шинэчлэн байгуулсан.

Энэ хүрээнд 12 дугаар сарын 14-ний өдөр салбар зөвлөлийн дарга, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж,  орлогч дарга, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир, нарийн бичгийн дарга, дүүргийн Улаан Загалмайн Хорооны дарга Д.Цэрэнсодном нар салбар зөвлөлийг хуралдуулах, цаашдын хамтын үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.

Мөн үеэр гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, нийтэд учирсан гамшигт байдлын хор хохирлыг арилгах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж дүүргийн Улаан Загалмайн Хорооны дарга Д.Цэрэнсодномыг дүүргийн 25 жилийн ойн медалиар шагнаж урамшууллаа.

Leave a Reply

  • Facebook