Үзсэн: 161

“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчдын ээлжит “Мэдээллийн цаг” 12 дугаар сарын 15-ны өдөр боллоо. Мэдээллийн цагийг Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж үүрэг, чиглэл өглөө.

Монголын Мастеруудын Биеийн Тамир, Спортын Хорооны “Алтан хараацай” тэргүүн дээд шагнал гардуулах ёслол, хүндэтгэлийн ажиллагаа 12 дугаар сарын 13-ны өдөр болж 2017 оны Биеийн тамир, спортыг дэмжигч шилдэг байгууллагаар олон нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар шалгарч “Алтан хараацай” тэргүүн дээд шагналын эзэн болсон байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Олонлог” академи, “Олонлог” төв сургууль, дүүргийн боловсролын хэлтэс хамтран зохион байгуулж буй тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойд зориулсан математикийн олон улсын уралдааны үндэсний ангилал улсын v уралдаан энэ сарын 16, 17-ны өдрүүдэд болно.

Мөн дүүргийн 25 жилийн ойн ажлын хэсгийн хурал энэ сарын 18-ны өдөр болох бөгөөд онцлох 100 ажлыг батламжлах үйл ажиллагааг зохион байгуулна. Түүнчлэн дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 3 дугаар хуралдааныг 19-ний өдөр зохион байгуулна.

Leave a Reply

  • Facebook