Үзсэн: 1583

ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН ТОГТООСНЫ ОЙД ЗОРИУЛСАН МАТЕМАТИКИЙН УЛСЫН V УРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Олонлог” академи, “Олонлог” Төв сургууль, дүүргийн Боловсролын хэлтэс хамтран зохион байгуулж буй Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойд зориулсан математикийн Олон улсын уралдааны үндэсний ангиллын уралдаан өнөөдөр буюу 12 дугаар сарын 16-ны өдөр эхэллээ.

Математикийн улсын уралдааныг сүүлийн 5 жил тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн хувьд олон улсын сурагчдын дунд зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

Үндэсний ангилалд нийслэл, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын 1800 гаруй сурагчид оролцож байна. Уралдаан маргааш буюу 12 дугаар сарын 17-ны өдөр өндөрлөнө. Монгол сурагчид үндэсний ангиллын уралдаанаас олон улсын ангилалд оролцох эрхээ авах бөгөөд олон улсын ангилал 12 дугаар сарын 22-27-ны өдрүүдэд явагдана.

 

 

 

Leave a Reply

  • Facebook