быстрый займ на карту
Үзсэн: 1268

2017 ОНЫ НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ХҮҮХЭД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61 ДҮГЭЭР СУРГУУЛИАС ТОДОРЛОО

2017 оны нийслэлийн шилдэг хүүхдээр ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Мижидсүрэнгийн Дашсүрэн тодорлоо.

Жил бүр нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас 5 номинацад 9 дүүргийн шилдгийн шилдэг хүүхдүүдээс сонгон шалгаруулж, алдаршуулдаг.

2017 оны Авьяаслаг хүүхэд номинацад М.Дашсүрэнгийн шагналыг нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Чингэлтэй дүүргийн Хүүхдийн элч С.Сарангэрэл, УДЭТеатрын Төрийн соёрхолт, ерөнхий найруулагч Н.Наранбаатар болон албаны хүмүүс оролцож, шагналыг гардууллаа.

М.Дашсүрэнгийн амжилтуудаас

  • “Алтан гадас-2016 ОУ-ын хүүхдийн урлагийн бүжгийн 8-р наадмаас Хамтлаг бүжгийн төрлөөр “Дорны хүрээ” бүжгийн хамтлаг “Салхит шувуу” бүжгээр Дэд байрын шагнал
  • “Алтан гадас-2017 ОУ-ын хүүхдийн урлагийн бүжгийн 9-р наадмаас    Хамтлаг бүжгийн төрлөөр “Дорны хүрээ” хамтлаг “Тайгын хөг” бүжгээр Тэргүүн байрын шагнал
  • “Алтан гадас-2016” ОУ-ын хүүхдийн урлагийн 8-р их наадмаас Эмэгтэй гоцлол бүжгийн төрлөөр “Хонхот охин” бүжгээр Дэд байрын шагнал
  • “Алтан гадас-2017” ОУ-ын хүүхдийн урлагийн 9-р их наадмаас Эмэгтэй гоцлол бүжгийн төрлөөр “Аавын гаанс” бүжгээр “Тэргүүн байр”
  • Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит өсвөрийн бүжгийн аварга шалгаруулах 100 жилийн ойд зориулсан 13 дахь удаагийн бүжгийн наадамд Хамтлаг бүжгийн төрлөөр “Дорны хүрээ” ардын бүжгийн хамтлаг Улсын шилдэг 16 бүжгийн хамтлагуудтай эн тэнцүү өрсөлдөж 1, 2-р шатанд амжилттай оролцсон.
  • Чингэлтэй дүүргийн хүүхдийн “Бидний бахархал” урлагийн их наадмын 3 удаагийн Алтан медалын эзэн
  • 2017 оны Чингэлтэй дүүргийн “Бидний бахархал” хүүхдийн урлагийн их наадмын Гоцлол бүжгийн төрлөөр сурагч М.Дашсүрэн “Нэгэн хүний явдал” бүжгээр 1 дүгээр байр алтан  медаль
  • Бий биелээчдийн хүүхдийн улсын уралдаанд Хамтлаг тайзны бүжгийн төрөлд “Дорны хүрээ” бүжгийн хамтлаг “Тайгын хөг” бүжгээр 1 дүгээр байр, алтан медаль
  • Хамтлаг бий биелгээний төрөлд /ахлах нас/  “Талын бийчид” хамтлаг зан үйл, жороо морь, хамаг Монгол бийгээр 3-р байр хүрэл медаль

 

 

Leave a Reply

  • Facebook