быстрый займ на карту
Үзсэн: 821

“Сурагчийн тэмдэглэл-Миний хөгжилд” АХА тэмцээн зохион байгуулагдлаа

Бага наснаасаа эхлэн эмх цэгцтэй, зохион байгуулалттай, өөртөө итгэлтэй, зорилго, хүсэл тэмүүлэлтэй байхын тулд өдөр бүр хийсэн ажил, сурсан зүйлээ тэмдэглэн маргааш, ирээдүйд хийх, суралцах зүйлээ төлөвлөн, алдаа оноогоо дэнсэлж сургах зорилгоор “Сурагчийн тэмдэглэл” сургалтын хэрэглэгдэхүүнийг 2017-2018 оны хичээлийн жилд 2-9 дүгээр ангийн 21000 гаруй сурагч хэрэглэж байна.

Сурагчид энэхүү тэмдэглэлд өөрийн хамгийн ойрын зорилгоо тодорхойлон бичих бөгөөд зорилгодоо хүрэх үйл ажиллагааныхаа явцын талаар тэмдэглэн, өөрийн хийж буй ажилдаа үнэлгээ дүгнэлт хийх боломжтой юм. Мөн тус тэмдэглэлд Чингэлтэй дүүргийн түүх, орон нутгийн онцлог болон танин мэдэхүйн мэдээлэл орсноороо хүүхдийн хөгжлийг дэмжих, сурч хөгжиж буй орон нутгаараа бахархах үзэл төлөвшүүлэх ач холбогдолтой. Урамшуулалт аяны хүрээнд олон төрлийн ажил зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь сурагчдын танин мэдэхүйн АХА тэмцээн юм. 2-9 дүгээр ангийн сурагчид өнөөдөр Чингэлтэй дүүргийнхээ түүх, соёл, хөгжилтэй холбоотой мэдээллээр асуулт хариултын тэмцээнд оролцлоо.

Асуулт хариултын аварга шалгаруулах тэмцээн 2-3 дугаар анги, 4-5 дугаар анги, 6-7 дугаар анги, 8-9 дүгээр анги гэсэн 4 ангиллаар амжилттай явагдаж өнгөрлөө.

II-III ангийн ангилалд:

  • 1-р байр: 17 –р сургуулийн 3д ангийн сурагч Б.Эрдэмдалай
  • 2-р байр: 37-р сургуулийн 3г ангийн сурагч Улсболд
  • 3-р байр: 5-р сургуулийн сурагч 3е ангийн сурагч Анубүжин

IY-Y ангийн ангилалд:

  • 1-р байр 37-р сургуулийн 5б ангийн сурагч Анхбаяр
  • 2-р байр: 37-р сургуулийн 4д ангийн сурагч Эрмүүн
  • 3-р байр: 23-р сургуулийн 5в ангийн сурагч Бадамсамбуу

VI-VII ангийн ангилалд:

  • 1-р байр: 72-р сургуулийн 7г ангийн А.Анужин
  • 2-р байр: 61-р сургуулийн 7а ангийн сурагч З.Анхбаяр
  • 3-р байр: 49-р сургуулийн сурагч 6а ангийн сурагч н.Идэрбат

VIII-IX ангийн төрөлд:

  • 1-р байр: 24-р сургуулийн 9ё ангийн Т.Тэмүүлэн
  • 2-р байр: 39-р сургуулийн 8б ангийн сурагч Э.Хулан
  • 3-р байр: 61-р сургуулийн сурагч 8в ангийн сурагч Ц.Нандин-Эрдэнэ  нар тус тус эзэллээ.

Leave a Reply

  • Facebook