быстрый займ на карту
Үзсэн: 646

БНСУ-ЫН СОНГБУГ ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын урилгаар БНСУ-ын Сөүл хотын Сонгбуг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид Хурлын ажлын албаны ажилтан 6 хүний бүрэлдэхүүнтэй зочид 12 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд Чингэлтэй дүүрэгт албан ёсны айлчлал хийж байна.
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Сонгбуг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай 2006 оноос найрамдалт харилцаа хамтын ажиллагаа тогтоон харилцаж байгаа билээ.

Өнөөдөр бюу 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Сонгбуг дүүргийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр талын эдийн засаг, нийгмийн хөгжлийн онцлог, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар хэлэлцлээ.

Зочид төлөөлөгчид хөтөлбөрийн дагуу өнөөдөр Чингэлтэй дүүргийн нэг цонхны үйлчилгээний төв, Эрүүл мэндийн төв, Хүүхдийн номын өргөө, 5 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаа, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн камержуулалтын системтэй тус тус танилцах юм.

 

Leave a Reply

  • Facebook