быстрый займ на карту
Үзсэн: 1254

ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн ээлжит 3 дугаар хуралдаан 12 дугаар сарын 19-ний өдөр боллоо. Хуралдааныг зөвлөлийн дарга, дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн удирдан явуулж, хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулж үүрэг чиглэл өглөө.

Хуралдаанаар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагаа, хороодын хүүхэд хамгааллын хамтарсан багуудын 2017 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээ, боловсролын байгууллагуудын барилга байгууламж дахь үүрэн холбооны антен, түүний ашиглалт, хор хөнөөлтэй холбоотой асуудлуудаар тус тус хэлэлцлээ.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд нийт 23 өдөр өнжүүлэх төв үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг нягтлан боловсронгуй болгох талаар анхаарч ажиллах, хүүхдэд өгч буй хоол хүнсний эрүүл, аюулгүй байдал,  боловсролын байгууллагуудын барилга байгууламж дахь үүрэн холбооны антены хүүхдэд үзүүлэх нөлөөлөлд тус тус мэргэжлийн байгууллагаар хяналт шинжилгээ хийлгэхээр боллоо.

 

Leave a Reply

  • Facebook