быстрый займ на карту
Үзсэн: 1886

ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН ТУНХАГЛАСНЫ ОЙД ЗОРИУЛСАН МАТЕМАТИКИЙН УЛСЫН V ОЛИМПИАДЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Олонлог” академи, “Олонлог” Төв сургууль, дүүргийн Боловсролын хэлтэс хамтран Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойд зориулсан математикийн улсын V уралдааныг 12 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

Математикийн улсын уралдааныг сүүлийн 5 жил тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн хувьд олон улсын сурагчдын дунд зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.

Үндэсний ангилалд 13 аймаг,  Улаанбаатар хотоос  нийт 1800  гаруй хүүхэд багачууд, бага дунд ангийн нийт 55 багш оролцож оюун ухаанаа сорин өрсөлдлөө.

Үндэсний ангиллын уралдаанаас шалгарч олон улсын ангилалд оролцох эрхээ авсан 6-12 дугаар ангийн сурагчид 12 дугаар сарын 22-27-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Саха /Якут/ улсын баг, Улан-Үд хотын Советский дүүргийн баг, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Шилийн гол аймгийн баг, Бүгд Найрамдах Казакстан Улсын баг, болон онлайнаар Иран, Япон улсын багийн сурагчидтай өрсөлдөх юм.

Leave a Reply

  • Facebook