быстрый займ на карту
Үзсэн: 665

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  12 дугаар сарын 19-ний өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн удирдан явуулж Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврыг танилцуулан, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө. Нийслэлийн болон дүүргийн өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр Албан даалгаврыг Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлын 4 бүлэг, 12 үйл ажиллагааны төлөвлөгөөг  90 хувийн гүйцэтгэлтэй гаргаж, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3/2128 албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн.

Дүүргийн Татварын хэлтэст 3 шатны төсвийн орлогын төлөвлөгөөг нэр төрөл тус бүрээр биелүүлэхэд анхааран ажиллаж оны эхний 12 сарын 14-ний өдрийн байдлаар улсын төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 107 хувийн, нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөө 90,2 хувийн, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 111,4 хувийн гүйцэтгэлтэйгээр ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 100 хоног тохиохтой холбогдуулан нийслэлийн хэмжээнд 2017 оны 10 дугаар сараас гаргасан бодлого шийдлүүд, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүрэх үр дүн болон тэдгээрийн шийдвэртэй холбоотой тайлан мэдээ ирүүлэх тухай дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3/2129 тоот албан бичгээр Тамгын газрын 6 хэлтэс, Засаг даргын дэргэдэх 20 хэлтэс албадад хүргүүлсэн. Тайлан мэдээг 20 хэлтэс албадаас ирүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тайлан мэдээг нэгтгэн хугацаанд нь хүргүүлэн ажиллалаа.

Нийслэлийн 2018 оны төсөв батлагдсантай холбогдуулан хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний задаргааг 2017 оны 12 дугаар сарын 18-ны дотор НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтэст ирүүлэх, 2018 онд Улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын газар чөлөөлөлтийн бэлтгэлийг хангах, Шинэ жилийн баярыг угтаж гудамж талбайн хог, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах, баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажиллуулах, Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын дутууг энэ сарын 25-ны өдрийн дотор жилийн дүнгээр бүрэн төвлөрүүлэх, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18.00 цагаас гүйлгээ хаагдах тул байгууллагын удирдлага, санхүү бүртгэлийн ажилтнууд гүйлгээ хаагдахаас өмнө төлбөр тооцоогоо хийж, өр авлагагүй гарах тал дээр анхаарч ажиллах зэрэг үүрэг даалгавруудыг өглөө.

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook