быстрый займ на карту
Үзсэн: 847

Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашиглсны төлбөр хураалтын болзолт уралдааныг дүгнэлээ

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай болон Авто замын тухай хуулийн дагуу татварт хамрагдаагүй татвар төлөгч иргэн, аж ахуй нэгжүүдийг идэвхжүүлэн татварт хамруулах зорилгоор Дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/652 дугаар захирамж гарч 10 дугаар сарын 4-30-ны өдрийн хооронд дүүргийн 19 хороодын дунд болзолт уралдаан зарласан.

Болзолт уралдаанаар авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашиглсны төлбөр хураалтын хяналтын үзлэг шалгалт хийн, татварт хамруулан, хасагдах тээврийн хэрэгслийг Авто тээврийн үндэсний төвийн бүртгэлээс хасуулан ажилласан байна.

Энэхүү ажлын хүрээнд: Татварт хамруулбал зохих нийт 9043 тээврийн хэрэгслээс 1034 тээврийн хэрэгслийг татварт хамруулж 56,656.8 мянган төгрөгийн татвар хураан 797 тээврийн хэрэгслийн хасагдах хүсэлтийг авч ажиллаад байна.

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/410 дугаар тушаалаар АТБӨЯХАТатвар, агаарын бохирдлын төлбөрийг хураах, татвар төлөгч иргэн, аж ахуй нэгжүүдийг татварт хамруулахаар хороодод зарласан болзолт уралдааныг дүгнэн, идэвх санаачилга гарган ажилласан 3, 11, 13, 16, 19 дүгээр хороодын Засаг дарга болон Ажлын алба, Цагдаагийн нэг хоёрдугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчдыг 12 дугаар сарын 20-ны өдөр шагнаж урамшууллаа.

САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook