быстрый займ на карту
Үзсэн: 1129

ЧДЗДТГ-ААС ЯВУУЛЖ БУЙ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДҮҮРГИЙН ИРГЭД, ААНБ-ЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН ТҮВШИН “САЙН” ГАРСАН БАЙНА

Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, дүүргийн үйл ажиллагаа, иргэдэд мэдээлэл хүргэх үйл ажиллагааны өгөөжийн түвшин, сэтгэл ханамжийг судлах, цаашдын чиг хандлагыг тодорхойлох үнэлэлт дүгнэлт гаргах зорилгоор хөндлөнгийн байгууллагаар, мониторинг судалгаа хийлгэх ажлын хүрээнд “ЭС АЙ СИ ЭЙ” ХХК  судалгааны байгууллагаар дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын ажилтнуудын сэтгэл ханамжийн судалгааг авч ажилласан байна.

Судалгааны үр дүн,  дүгнэлт, зөвлөмжтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж,  хэлтэс, албадын дарга нар танилцлаа. Судалгаанд Чингэлтэй дүүргийн байнгын оршин суугч, 18-аас дээш насны 535 иргэн, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын 113 ажилтан албан хаагчид хамрагдаж, фокус бүлгийн ярилцлага өгчээ.

Судалгааны үр дүнд дүүргийн ЧДЗДТГ-аас явуулж буй бодлого, үйл ажиллагаанд иргэдийн сэтгэл ханамжийн түвшин 3.61 гарсан байна. Энэ нь сэтгэл ханамжийн түвшин “САЙН” гэсэн үг юм. Дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, албан хаагчдын 89.6 хувь ЧДЗДТГ-аас явуулж буй үйл ажиллагаанд итгэж байсан бол 74.6 хувь нь тааламжтай хандсан байна.

Судалгааны үр дүн, дүгнэлт, зөвлөмжийг ЧДЗДТГ-ын албан хаагчид болон иргэдэд танилцуулах, цаашид үйл ажиллагааны чанар хүртээмжийг сайжруулах замаар сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж хэлтэс, албадын дарга нарт үүрэг болголоо.

 

Leave a Reply

  • Facebook