МОНГОЛ УЛСАД ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 96 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсад худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний салбар үүсч хөгжсөний түүхт 96 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн худалдаа, үйлчилгээний байгууллагуудын хүндэтгэлийн арга хэмжээг 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Арга хэмжээнд дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй байгууллагын захирал, эрхлэгч, ажилтан албан хаагчид оролцлоо.

Энэ үеэр салбартаа манлайлж ажилласан зарим албан хаагчдыг Худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг, дүүргийн Засаг даргын медалиудаар шагналаа. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд МУГЖ Батсүх, СТА Дуучин Баярцэцэг,  амьд хөгжмийн “Madness” хамтлаг, , Нийтийн дуучин Өлзиймаа, “Хилийн цэргийн чуулга”-ын гоцлол дуучин Энх-Амгалан, Поп опера “Consonans” хамтлагууд ая дууны мэндчилгээ өргөж, цэнгээнт бүжгийн хамтлагийн бүжигчид мэндчилгээ дэвшүүллээ. Мөн зочдын дунд азтан шалгаруулах сугалааг зохион байгуулж, 8 азтан тодрууллаа.

Монгол улсын гал голомт нийслэл Улаанбаатар хотын зүрхэн хийморьт  байрлах Чингэлтэй  дүүргийн худалдаа үйлчилгээний салбарын үе үеийн ахмадууд, ажил үйлсээрээ шалгарсан тэргүүний ажилтнууддаа Монгол улсад худалдаа, үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 96 жилийн ойн баярын халуун мэндийг хүргэе.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

 

Leave a Reply

  • Facebook