МОНГОЛ НОГОО ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.

56 дугаар цэцэрлэг дээр “Монгол ногоо” төсөл 2017 оны 12 дугаар сарын 01-нээс 2018 оны 03 дугаар сарын 01-ийг хүртэл 3 сарын хугацаатай хэрэгжиж эхлээд байна

Төсөл нь Швейцарын хөгжлийн агентлаг, Хүнс хөдаа аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэмжлэгтэй хэрэгжих бөгөөд гол зорилго нь нь хүнсний ногооны тариалалтыг дэмжих, хүн амын хоол хүнсний хэрэглээнд хүнсний ногооны эзлэх хэмжээг нэмэгдүүлэх замаар бичил шимт бодисын дутлаас шалтгаалсан өвчин эмгэгийг бууруулах, сэргийлэхэд бодитой хувь нэмэр оруулах чиглэгдэж байна.

Сүүлийн жилүүдэд олон төрлийн гарал үүсэл бүхий хүнсний бүтээгдэхүүн ихэсч, хадгалалтын хугацаа өсч, энэ цаашлаад бага насны хүүхдийн өсөлт хөгжилт, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй тухай яригдах болсон. Бага насны хүүхдийн өсөлт хөгжилтөд хамгийн чухал асуудал нь хоол тэжээлийн шим тэжээллэг чанар юм.

Төсөл нь Улаанбаатар хотод 2 цэцэрлэг дээр хэрэгжинэ. Төслийн хугацаанд 56 дугаар цэцэрлэгт 12 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж, зөвлөх багш ажиллана. Хүүхдийн өсөлт хөгжилтөд шар луувангийн нөлөөлөх байдлын талаар томоохон судалгааны үр дүн гарна гэж төслийн багийнхан үзэж байна.

 

Leave a Reply

  • Facebook