ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХ КАЗАКСТАН УЛСЫН БАГ ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Олонлог сургуулиас хамтран зохион байгуулж буй Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойд зориулсан математикийн олон улсын анхдугаар уралдаанд оролцох Казакстан Улсын баг хүрэлцэн ирлээ.

Казакстан Улс нь математикийн олимпиадын чансаагаараа эхний 20-д эрэмбэлэгддэг. Уралдаанд 1 багш, 3 сурагчийн бүрэлдэхүүнтэй оролцохоор ирсэн байна.

Мөн Иран, Япон Улсын шилдэг багууд онлайнаар оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.

Leave a Reply

  • Facebook