быстрый займ на карту
Үзсэн: 1523

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ БҮГД НАЙРАМДАХ УНГАР УЛСЫН ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Бүгд Найрамдах Унгар Улсын Монгол дахь Худалдааны Төлөөлөгчийн газар хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 12 дугаар сарын 21-ний өдөр дүүргийн “Ёслол, хүндэтгэлийн танхим”-д боллоо.

Санамж бичгийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Бүгд Найрамдах Унгар Улсын Монгол дахь Худалдааны Төлөөлөгчийн газрын Ерөнхий захирал Ризак Шандор нар үзэглэлээ. Тус санамж бичгийн хүрээнд хоёр тал дэд бүтэц, байгаль орчин, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол соёлын чиглэлээр цаашид хамтран ажиллах юм.

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, ЧДЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж нар болон Бүгд Найрамдах Унгар Улсын Худалдааны Төлөөлөгчийн газрын зөвлөх С.Толя, менежер П.Оюунбаяр нар оролцлоо.

Leave a Reply

  • Facebook