“НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ӨРГӨӨ ЦАГААН ГЭР ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Дулаалгын аян”-ыг дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэс дэмжин “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд амьжиргааны баталгаажих доод түвшнээс доогуур орлоготой, зорилтот бүлгийн 4 айл өрхөд өргөө цагаан гэр гардуулж, гэр бүлийн гишүүдийг ажлын байранд зуучлах сайн үйлсийн аяныг өрнүүлж байна.

ЧДЗДТГ, Хөдөлмөр, халамжийн хэлтэс, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Чингэлтэй салбар, “Идэр” дээд сургуулийн оюутнууд хамтран өнөөдөр буюу 12 дугаар сарын 21-ний өдөр дүүргийн 12 дугаар хорооны иргэн Н.Түвшинжаргалын гэр бүлд өргөө цагаан гэр гардуулж өглөө.

“Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй тус сайн үйлсийн аянтай дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат танилцаж, Н.Түвшинжаргалын гэр бүлд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

 

Leave a Reply

  • Facebook