ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ СУРАГЧДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Сурагчдын авьяас чадвар, амжилт бүтээлийг үнэлж, дүгнэн алдаршуулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг нийслэл, дүүргийн “Шилдэг хүүхэд” шалгаруулах үйл ажиллагааны хүрээнд 2017 онд анги хамт олноо хошуучлан, сурлага, урлаг, спортын амжилт гаргасан сурагчдыг дүүргийн “Тэргүүний сурагч” медалиар шагнаж урамшууллаа.

Шагналыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цэцгээ нар гардуулан өгч сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.

Дүүргийн “Шилдэг оюунлаг хүүхэд”-ээр 23 дугаар сургуулийн сурагч А.Үлэмжин, “Шилдэг бүтээлч хүүхэд”-ээр 24 дүгээр сургуулийн сурагч Б.Өсөх-Эрдэнэ, “Шилдэг манлайлагч хүүхэд”-ээр 50 дугаар сургуулийн сурагч О.Эрхэс, “Шилдэг авьяаслаг хүүхэд”-ээр 61 дүгээр сургуулийн сурагч М.Дашсүрэн, “Шилдэг манлайлагч хүүхэд”-ээр 5 дугаар сургуулийн сурагч М.Жавзандулам, “Шилдэг тамирчин хүүхэд”-ээр 39 дүгээр сургуулийн сурагч Г.Тэмүүжин нар тус тус шалгарсан байна.

Leave a Reply

  • Facebook