быстрый займ на карту
Үзсэн: 1448

П.АНУДАРЬ ОХИНЫ ХАГАЛГАА АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Чингэлтэй дүүрэг нь Бүгд Найрамдах Солонгос Улсын “Сонам” АУИС-ийн “Мёнжи” эмнэлэгтэй 2017 онд хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд тус эмнэлгийн зүгээс зохион байгуулсан “Сайн үйлсийн аян”-д дүүргийн 3 дугаар хорооны иргэн П.Анударь охиныг хамруулж, зүрхний тосгуур хоорондын таславчийн цоорхойн мэс заслын хагалгааг амжилттай хийсэн байна. Одоогоор охины бие хурдан эдгэрч тэнхэрч байна.

П.Анударь охин нь Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуульд суралцдаг бөгөөд АНУ-ын Олон Улсын Боловсролын зөвлөлөөс Монгол улсын хэмжээнд зохион байгуулсан АНУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Америк улсад 1 жил суралцах FLEX Mongolia хөтөлбөрт хамрагдан, үндэсний хэмжээний шалгаруулалтад тэнцсэн боловч эрүүл мэндийн улмаас хөтөлбөрт хамрагдах боломжгүй байдалд хүрээд байсан юм. П.Анударь охиндоо сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг  хүсэн ерөөе.

Чингэлтэй дүүргийн иргэд, хүүхэд багачуудын төлөө буяны гараа сунгаж байгаа “Мёнжи” эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлье.

Leave a Reply

  • Facebook