быстрый займ на карту
Үзсэн: 2603

23 ДУГААР СУРГУУЛЬ “ЭРДМИЙН ӨРГӨӨ СУРГУУЛЬ МИНЬ” СҮЛД ДУУГАА МӨНХЖҮҮЛЛЭЭ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд тус сургуулийн удирдлага, үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгчид, төгсөгчдийн санаачлагаар олон арга хэмжээг зохион байгуулж байгаагийн нэг болох 1964 оны төгсөгч ЭЗТА С.Болдын үг, 1969 оны төгсөгч МУГЗ, хөгжмийн зохиолч М.Булганы ая “Эрдмийн өргөө сургууль минь” сургуулийн сүлд дууг мөнхжүүлсэн хөшөөний нээлтийн арга хэмжээ 12 дугаар сарын 22-ны өдөр болж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат оролцлоо.

Нээлтэд 23 дугаар сургуулийн захирал Р.Ганболд, ЧДЗДТГ-ын Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, МУГЗ хөгжмийн зохиолч М.Булган нар болон 23 дугаар сургуулийн үе үеийн багш, төгсөгч, сурагчид оролцлоо.

“Эрдмийн өргөө сургууль минь” дууны хөшөөний суурь нь дэлхийн бөмбөрцгийг дүрсэлсэн бөгөөд Монголын боловсролыг дэлхий дахинд хүргэхийг бэлгэдсэн байна.

Leave a Reply

  • Facebook