быстрый займ на карту
Үзсэн: 1359

“ТҮҮХЭН ЗАМНАЛЫН ӨРГӨӨ”-ТЭЙ БОЛЖЭЭ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургууль үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн хүрээнд үе үеийн багш, ажиллагсад, төгсөгчдийн санаачлагаар сургуулийн “Түүхэн замналын өргөө” хүндэтгэлийн танхимыг тохижуулжээ.

“Түүхэн замналын өргөө”-ний нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат баяр хүргэж хэлсэн үгэндээ “Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй гэдгийн адилаар үе үеийн төгсөгчид, одоо суралцаж байгаа сурагчид, багш, хамт олон хамтран ажиллаж байгаагийн илрэл нь сургуулийнхаа түүхт 60 жилийн ойд зориулж тохижуулсан энэхүү хүндэтгэлийн танхим юм. Эрдмийн уурхай болсон сургуулийнхаа өчигдөр, өнөөдөр, маргаашийг дэлгэн үзүүлж буй энэхүү түүхэн замналын өргөө улам өргөжин тэлж түүх, соёлын үнэт өв болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхний сурган хүмүүжүүлэх, сурч боловсрох их үйлсэд амжилт хүсье” гэдгийг онцоллоо.

Тус хүндэтгэлийн танхимд 23 дугаар сургууль үүсэн байгуулагдсан 1957 оноос 2017 он хүртэлх түүхэн замнал, удирдлагууд, шилдэг төгсөгчдийн танилцуулга, үе үед хэрэглэж байсан сургалтын хэрэглэгдэхүүн зэргийг дэлгэн тавьсан байна. Мөн үеэр тус сургуулийн төгсөгчид ирээдүй болсон хойч үедээ баярын мэндчилгээ дэвшүүлж, сурлага хөдөлмөрийн амжилтыг хүсэн ерөөж байлаа.

 

Leave a Reply

  • Facebook